
Шороон хулгана жилийн Намрын тэргүүн хар бич сарын шинийн 19-ний
хар луу өдөр, Буд гариг
2008 оны 8 сарын 20, Лхагва гариг | Дүвзий од : |
25, 8 | Жэдзий од : |
25 |
| Мэнгэ : |
6 цагаан | Хөлөл : |
Ус |
| Барилдлага : |
Рашаан | Шүтэн барилдлага : |
Төрөн түгэхүй |
| Нар ургах : |
06:02:00 | Нар шингэх : |
19:58:00 |
Эл өдөр:
Үс авахуулваас : Сайн нөхөртэй нөхөрлөнө
Насны хүчийг арвижуулах, эмийг найруулах, усан засал, угаал үйлдэх бэр авах,
насны хишиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, төрөл садан бололцох, худалдаа наймааг
үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлс бүхэнд сайн.
Бурхан лус тахих, мөндөр буулгах, төмөр урлах үйлд сайн.
Энэ өдөр хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Түүнд төрөгсөд хоёр ба дөрвөн сар юумуу найм есөн жилд үл үхвэл дотоод сэтгэл нь муу бөгөөд эцэг эх нь хоосорхуйн гэм буй. Ариун явдалтай ч харамч насны доод хэмжээ 64 гэж номолсон. Хулгайд юумаа алдвал цайвар шар царайтай, том нүдтэй ба их цэрдгэр тэр бээр аваачсан, усны хөвөөг шүтсэн өвчтөн хүмүүн нэгэнд өгөөд одсон. Нэгэн хоногт эс олдвоос хойш олдоход нэн бэрх.
Их гол мөрөн гатлах, загас барих, тангараг тавих, суваг шудуу малтах үйлд муу.

Шороон хулгана жилийн Намрын тэргүүн хар бич сарын шинийн 20-ний
харагчин могой өдөр, Бархасвад гариг
2008 оны 8 сарын 21, Пүрэв гариг | Дүвзий од : |
26, 8 | Жэдзий од : |
0 |
| Мэнгэ : |
5 шар | Хөлөл : |
Уул |
| Барилдлага : |
Хотол чуулган | Шүтэн барилдлага : |
Нэр өнгө |
| Нар ургах : |
06:03:00 | Нар шингэх : |
19:56:00 |
Эл өдөр:
Үс авахуулваас : Өлсөж ундаасна
Санасан хэрэг түргэчлэн бүтнэ. Хэл амыг намжаах, арга эвийг олон түргэн бүтээх үйлсэд сайн.
Бурханд залбирах номонд суралцаж эхлэх, мал морь номхруулах, байшингийн суурь тавих үйлд сайн.
Энэ өдөр аюулаас зайлах ламтай учрах цагаан зүгийн үйлд сайн. Түүнд төрсөн хүмүүн зургаа, ес арван сар
амьдарвал билэг багатай, урин ихтэй, хүүхэд доодсод энрэнгүй, баатар зоригтой, наян нэг хүрч наслана гэж номолсон. Өвчин болбол 3 ба 5 хоногт амирдлана.
Замд гарвал муу гаслантай учирна, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Хулгайд юмаа алдвал хулгайч нь нэг хоёр цагаан үстэй, царай муутай бөгөөд урлахуйд мэргэн тэр бээр авч одсон, хорин нэгэн хоногт олно. Баруун нүд татвал холын мэдээ сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олно. Шилбэ таталзвал хэрүүл тэмцэл болохын ёр буй.
Их хэргийг бүтээхээр явах, худалдаа наймаанд явах үйлд муу.

Шороон хулгана жилийн Намрын тэргүүн хар бич сарын шинийн 21-ний
хөх морь өдөр, Сугар гариг
2008 оны 8 сарын 22, Баасан гариг | Дүвзий од : |
0, 9 | Жэдзий од : |
1 |
| Мэнгэ : |
4 ногоон | Хөлөл : |
Мод |
| Барилдлага : |
Түлэх | Шүтэн барилдлага : |
Тийн мэдэхүй |
| Нар ургах : |
06:04:00 | Нар шингэх : |
19:55:00 |
Эл өдөр:
Үс авахуулваас : Өвчин ирнэ
Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг хичээвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Бурханд залбирах, чимэг нэр зүүх, мод хатгах, байшингийн суурь тавих үйлд сайн.
Энэ өдөр эм найруулан шинжилхүй, абшиг хүртээх, бэрийн үйл дайсныг номотгох үс угаахад сайн. Түүнд төрсөн хүмүүн есөн хоног ба найман сар найман жилд эс үхвэл баатарлдаг зоригтой, цэвэр цэмцгэр дайсныг номотгогч, хилэнцэт баясгалантай насны доод хэмжээ жаран дөрөв гэж номолсон. Хулгайд алдвал хулгайч нь шар цайвардуу үстэй, ахархан хоншоорт тэр бээр аваачсан хэл ам үл гаргавал олпох нигууртай. Баруун нүд татвал хувцас олох бөгөөд, зүүн нүд татвал хэрүүл тэмцэл болмуй. Баруун чих хангинавал олноо хүндлэгдэх болно.
Мод таслах, тангараг тавих үйлд муу.

Шороон хулгана жилийн Намрын тэргүүн хар бич сарын шинийн 22-ний
хөхөгчин хонь өдөр, Санчир гариг
2008 оны 8 сарын 23, Бямба гариг | Дүвзий од : |
1, 9 | Жэдзий од : |
2 |
| Мэнгэ : |
3 хөх | Хөлөл : |
Хий |
| Барилдлага : |
Түлэх | Шүтэн барилдлага : |
Хуран үйлдэхүй |
| Нар ургах : |
06:05:00 | Нар шингэх : |
19:54:00 |
Эл өдөр:
Үс авахуулваас : Идээ ундаа элбэг олдоно
Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг хичээвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгоход сайн.
Энэ өдөр өвчгнийг таслах, үсэг зурхайд суралцах, бэр буяны үйл хийгээд дайсныг номохтгоход сайн. Түүнд төрсөн хүмүүн найман хоног найман сар, найман жилд эс үхвэл үнэн өгүүлэгч, дээд мэдэлтэй, мэргэн ариун явдалдт, амьтанд туслагч нэгэн болно. Наян найм хүрч наслан гэж номолсон. Хулгайд алдвал хулгайч нь шар цайвар царайтай, хулгай дээрэмд баясагч, муу хувцас өмссөн тэр хүмүүн зүүн зүгт аваачаад ярагчинд өгсөн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд зүүн чих хангинавал буян болон.
Модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу.