Banjig.Net | Нэвтрэх | Бүртгүүлэх | Тусламж  
Banjig. Төөрөг - Монгол зурхай
Эхлэл
Цаг тооны бичиг
 
Суудал, зүг мөрөө олох
Төрсөн он/ сар/өдөр:
Хүйс Эр Эм

Шороон хулгана жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 25-ний
улаан бар өдөр, Санчир гариг

2008 оны 11 сарын 22, Бямба гариг

Дүвзий од : 10, 15Жэдзий од : 11
Мэнгэ : 2 харХөлөл : Төмөр
Барилдлага : Үл тохирохШүтэн барилдлага : Хуран үйлдэхүй
Нар ургах : 08:28:00Нар шингэх : 17:24:00

Эл өдөр:

Үс авахуулваас : Нүд бүрэлзэн улцайна

Хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн.

Мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх үйл болон зүүн тийш явахад сайн.

Энэ өдөр өвчгнийг таслах, үсэг зурхайд суралцах, бэр буяны үйл хийгээд дайсныг номохтгоход сайн. Түүнд төрсөн хүмүүн найман хоног найман сар, найман жилд эс үхвэл үнэн өгүүлэгч, дээд мэдэлтэй, мэргэн ариун явдалдт, амьтанд туслагч нэгэн болно. Наян найм хүрч наслан гэж номолсон. Хулгайд алдвал хулгайч нь шар цайвар царайтай, хулгай дээрэмд баясагч, муу хувцас өмссөн тэр хүмүүн зүүн зүгт аваачаад ярагчинд өгсөн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд зүүн чих хангинавал буян болон.

Хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх үйлд муу.

Шороон хулгана жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 26-ний
улаагчин туулай өдөр, Адъяа гариг

2008 оны 11 сарын 23, Ням гариг

Дүвзий од : 11, 15Жэдзий од : 12
Мэнгэ : 1 цагаанХөлөл : Огторгуй
Барилдлага : Хүчин төгсөхШүтэн барилдлага : Мунхаг
Нар ургах : 08:29:00Нар шингэх : 17:23:00

Эл өдөр:

Үс авахуулваас : Жаргал үргэлжид ирнэ

Өлзийтэй буяны үйлийг үйлдэх, номын үйлийг эхлэх, гүйцээх, сүм дуганыг нээх, амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн.

Огторгуйн үүд сахих, их хүнтэй уулзах буяны үйл хийхэд сайн.

Энэ өдөр сүм дуган сувраг босгох хийгээдмод шорооны үйл хийх эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд сайн. Энэ өдөр төрсөн хүмүүн таван хоног есөн жилд эс үхвээс хязгаарт газарт голлон эрхшээсэн баялаг хувь сайт нэгэн болно. Насны доод хэмжээ наян нэг гэж номолсон. Өвчин олвол машид сэрэмжилж хянамгай бай. Хулгайд алдвал хулшгайч нь хойд зүгээс ирсэн муу сэтгэлт авч одсон, гэрийн зүүн зүгт хол биш газарт буй, есөн хоногоос олдоно. Нүд татвал эцэг эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ ундаа олно.

Эмчилгээ эхлэх, хуучин байшин нураах, байшингийн суурь тавих, нүүдэл хийх, нохой худалдан авах үйлд муу.

Шороон хулгана жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 27-ний
шар луу өдөр, Сумъяа гариг

2008 оны 11 сарын 24, Даваа гариг

Дүвзий од : 12, 15Жэдзий од : 13
Мэнгэ : 9 улаанХөлөл : Ус
Барилдлага : Үл зохилдохШүтэн барилдлага : Өтлөхүй
Нар ургах : 08:30:00Нар шингэх : 17:22:00

Эл өдөр:

Үс авахуулваас : Өлзийтэй сайн

Андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн.

Бурхан лус тахих, мөндөр буулгах, төмөр урлах үйлд сайн.

Энэ өдөр эд хураах номын өглөг өгөх хийгээ, угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүнд сайн. Түүнд төрсөн хүмүүн есөн сар жилд эс үхвээс өчүүхэн бодолтон, их идэгч, омогтой бөгөөд өвчинд өртөх нь амархан, сэтгэлийн агаар муут нэгэн. Насны доод хэмжээг жаран дөрөв гэж номолсон. Өвдвөл гурван долоо хонгот хэцүү дараа нь амирлана. Хулгайд алдвал хойноос ирсэн өндөр биетэй, яриа сайтай шүд нь сэтэрхий, цагаан үстэй уруул нь унжсан нэгэн эхнэр авсан. Хорин тав хоногийн дотор магад олдоно. Баруун нүд татвал элчтэй учирна. Чих хангинавал сайн мууг номлоогүй болон.

Их гол мөрөн гатлах, загас барих, тангараг тавих, суваг шудуу малтах үйлд муу.

Шороон хулгана жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 28-ний
шарагчин могой өдөр, Ангараг гариг

2008 оны 11 сарын 25, Мягмар гариг

Дүвзий од : 13, 16Жэдзий од : 14
Мэнгэ : 8 цагаанХөлөл : Уул
Барилдлага : Хүчин төгсөхШүтэн барилдлага : Төрөхүй
Нар ургах : 08:31:00Нар шингэх : 17:21:00

Эл өдөр:

Үс авахуулваас : Хэрүүл тэмцэл ирнэ

Өлзийтэй буяны үйлийг үйлдэх, номын үйлийг эхлэх, гүйцээх, сүм дуганыг нээх, амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн.

Бурханд залбирах номонд суралцаж эхлэх, мал морь номхруулах, байшингийн суурь тавих үйлд сайн.

Энэ өдөр гэрийн үйл хийгээд угаал үйлдэх,хувцас шинээр өмсөх эсгэх тэргүүнд сайн. Түүнд төрсөн хүмүүн таван хоног хийгээд есөн сар, арван жилд эс үхвээс номын явдалдт, ядуувтар, үнэн өгүүлэгч, төрөл садандаа асархуй сэтгэлт, урлахуй ухаанд мэргэн, өвөрчилөн сайн зуу наслана гэж номолсон. Өвдвөл найм арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Хулгайд алдвал дотны нэг хүн нь гадны хоёр хүнтэй аваад одсолн олдох нь нэн бэрх. Зүүн нүд татвал хувцас олон. Баруун нүд татвал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай. Зүүн чих хангинавал муу байна.

Их хэргийг бүтээхээр явах, худалдаа наймаанд явах үйлд муу.

Сурталчилгааг дарна уу!


[ Нүүр | Banjig.Net-ийн тухай | Манай салбарууд | Сурталчилгаа | Гишүүдийн лавлах | Тусламж | Холбоо барих | Санал бодол ]
 
© 2002-2006 Banjig.Net. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Нууцлалын баталгаа - Үйлчилгээний нөхцөлүүд - Тусламж